Нас барсан эмээгээ хүндэтгэн 108 зул өргөж, гал алдсан иргэнд Солонгосын шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ

БНСУ-ын Инчонд оршин суудаг нэгэн Монгол иргэн нас барсан эмээдээ хүндэтгэл үзүүлж, 108 зул өргөснөөс гал алдан, оршин суудаг орон сууцаа тэр чигт нь шатаасан хэрэг гарчээ.

Уг явдал өнгөрөгч 7 дугаар сард болж өнгөрсөн бөгөөд БНСУ-ын шүүхээс тухайн иргэнд тэнсэн харгалзах ял оноохоор болжээ.

Тухайлбал,  Тэрбээр өмнөх өдөр нь нас барсан эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул асаасан бөгөөд санамсар болгоомжгүй байдлаас нь болж галын дөл хана, тааз руу тархсан байна.

 хэдий ч “А” болон хөршийнх нь гэр тэр чигтээ шатаж, 90 сая воны эд хөрөнгийн хохирол учирсан аж.

Инчоны дүүргийн шүүхээс “А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирлыг барагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа. Түүний хэргийн нөхцөл байдал ба анхны тохиолдол гэдгийг нь авч үзсэн” гэж тэмдэглэжээ.

Эх Сурвалж: NEWSIS

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *