Д.Тогтохсүрэн : С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйгаарай
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын нэг болох “Жолоочийн даатгалын тухай хууль”-н талаар горимын санал оруулсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН-ыг даатгалын компаниудад худалдагдсан, хахууль авсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүнийг даатгалын компаниудаас авилга авсан гэж доромжилж болохгүй. МАН бүлэг таныг шүүхэд болон ҮХЦ-д өгнө. УИХ-ын гишүүн чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө нэг л тохиолдолд хариуцлага хүлээнэ. Энэ нь гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд. Та бид нарыг авилгын гэмт хэрэгт гүтгэж байна. Тиймээс С.Ганбаатар гишүүнийг ҮХЦ-д өгнө” гэв.