Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хуралдаан хойшилжээ
Нийслэлийн Прокурорын газраас Кёкүшюзан Д.Батбаяр, Түвшинжаргалын Баясгаланд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон.
Улмаар Нийслэлийн прокуророос Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авхуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.
Шүүгдэгч талын өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар 11 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.