Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн ажилтай танилцана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл аймгийн ажилтай танилцана.
Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол Улсын хойд хилд очиж, Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзана.