Хөгжлийн банкны өрөнд хураасан орон сууцнуудыг худалдаалж эхэллээ

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг өнөөдөр (2023.06.15) 10:00 цагаас худалдан борлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Нийт 18 үл хөдлөх хөрөнгийг худалдахаар энэ удаад бэлтгэл хангажээ.

 Үүнд орон сууц, амины орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай багтаж буй. Тухайлбал, “Модун” ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ла Колина бичил хорооллын 12 орон сууц, Нүхтийн аманд байршилтай таун хаус зэргийг худалдан борлуулахаар энэ удаагийн жагсаалтад багтаасан юм.

Эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь болгон, борлуулахад гарч байгаа зардлыг оруулан тооцсоноор үл хөдлөх хөрөнгийн үнийг гаргасан байна.

Үл хөдлөх хөрөнгөөс худалдан авахыг хүсвэл Хөгжлийн банкны цэс рүү хандана. Хамгийн түрүүнд санал илгээсэн хүнд үл хөдлөх хөрөнгийг борлуулах юм. Бэлэн мөнгөөр борлуулна.Хөгжлийн банк зургадугаар сарын 15-20-ний хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг иргэдээс авах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *