Өнөөдрөөс шөнийн 02:00 хүртэл дараах чиглэлд автобус зорчино
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс шөнө 02 цаг хүртэл дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм
Үүнд:
ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр”
ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар”
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байгаа аж.