Мэдээ | Нийгэм | Онцлох мэдээ
Монголд амьдардаг Украины иргэд тайван жагсаал зохион байгуулна
Монголд амьдардаг Украины иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрлөө авчээ.
Тодруулбал “Украиныг дэмжих тайван жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас авлаа” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Тэдний жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах “Beatles”-ийн хөшөөний хажууд болох бол дараагийнх нь гуравдугаар сарын 5-нд 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд болох юм байна.