Бага насны хүүхэд төмөр хаалганы түгжээний нүхэнд хуруугаа гацаажээ

Хашааны хаалганы төмөр түгжээний нүхэнд хүүхэд хуруугаа хавчуулаад гаргаж чадахгүй онцгой байдлын байгууллагаас тусламж хүссэн явдал болжээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нэр бүхий гудамжинд хашааны хаалганы төмөр түгжээний нүхэнд хүүхэд хуруугаа хийсэн тухай дуудлага өчигдөр орой 20:14 цагт ирсэн байна.

Аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн зургаан настай хүү хашааны хаалганы төмөр түгжээний нүх рүү баруун гарын дунд хуруугаа хийгээд буцааж гаргаж чадахгүй байжээ. Аврагчид хүүгийн хурууг аюулгүй гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *