|

Хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай орхисон автомашиныг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх дуудлага тус аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Автомашин хулгайлсан этгээдүүд тус аймгийн иргэд бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эл хэргийг үйлдсэн нь тогтоогджээ.

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсаныг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос “Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдагсанг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

 

 

 

Эх сурвалж : ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

О.НОМИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments