Ө.Шижир: Ямар санаатай энэ бичлэгийг цацаж байгаа нь сонин байна

 Өчигдөр /2021.04.12/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн нэгэн бичлэг цахим орчинд цацагдсан.

Тус бичлэг нь “Энэ сарын 5-нд Ө.Шижир хадмындаа агсам тавьж, хаалгыг нь эвдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас саатуулсан ч ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна” гэсэн тайлбартай тавигдсан.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир энэ талаар цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Өө уучлаарай. Үл ойлголцол үүссэн үнээн үнэн, бас согтуу ч байгаагүй. Элдэв асуудал үүсгээгүй. Бичлэг дээрээс тодорхой харагдана. Асуусан асуултанд нь хариулчихаад явсан. Цагдаагийн шаардлагыг 100% биелүүлсээн. Ямар санаатайгаар энийг цацаж байгаа нь л сонин байна” гэжээ.

Similar Posts

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *