Беларусиас Иракийн цагаач иргэдийг нутаг буцаана
Иракийн эрх баригчид Беларусийн хил дээр гацсан 325 гаруй иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ахмед ас-Сахаф мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, Иракийн цагаач иргэдийг эх оронд нь авчрах ажлыг Беларусийн эрх баригчидтай зөвшилцсөний дагуу зохион байгуулахаар болсон байна. “Минскээс пүрэв гарагт хөөрөх онгоц Иракийн Курдистаны нийслэл Эрбил хотод завсрын буулт хийснийхээ дараа Багдад руу ниснэ” гэж Аль-Сахаф нэмж хэлжээ.
Үүний зэрэгцээ Иракийн эрх баригчид цаашид ийм нислэгүүд хийх эсэх, Иракийн хэчнээн иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Иракийн 200 иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ тоо нэмэгдэж магадгүй гэж Беларусьт суугаа тус улсын Элчин сайдын яам мягмар гарагт мэдээлжээ. Элчин сайдын яамны төлөөлөгчийн хэлснээр, эх орондоо ирэх хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэрлэсэн хосууд байгаа аж.