|

Реппер Young Dolph жигнэмгийн дэлгүүрт буудуулжээ

АНУ-ын реппер Young Dolph-ыг Мемфис хотод жигнэмгийн дэлгүүрт байхад нь буудаж амь насыг нь хороожээ. Жинхэнэ нэрийг нь Адольф Роберт Торнтон Жр гэдэг байсан бөгөөд 36 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Тэрээр 2016 онд цомгоо гаргаж, YouTube сувагт олон сая хандалттай болсон байжээ. Түүний бусдад алуулж амь насаа алдсан явдалд Megan Thee Stallion, Chance The Rapper, Rick Ross зэрэг бусад уран бүтээлчид гүн эмгэнэлээ илэрхийлээд байна.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр . Тэрээр өвчтэй авга эгчдээ Талархлын баярын цацагт хяруул, бусад зүйлсийг нь жил бүр бэлэглэдэг уламжлалаа дагахаар бэлдэж байсан гэж үеэл нь ярьсан байна.

Репперийн харьяалагддаг APA агентлагаас “түүний амиа алдсан явдал  гэнэтийн, тун харамсалтай үйл явдал боллоо. Дэлхий агуу, гайхалтай, бусдын хайрыг татсан уран бүтээлчээ алдлаа” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.

 Young Dolph 2017 оны хоёрдугаар сард бууны суманд өртөж амь насаа алдах шахаж байжээ. Түүний машиныг олон дахин буудсан байсан бөгөөд тухайн жилийн есдүгээр сард Лос Анжелест байхдаа бууны суманд өртөн шархдаж байсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *