“Хүчинддэг” хотын дарга

Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж нарын утасны  яриа олон нийтийн сүлжээнд ил гарав. Энэхүү ярианд хотын дарга Д.Сумъяабазар гуравдугаар тунд хамрагдаагүй “ДУРАКУУД”-д хатуухан арга хэмжээ авахыг сануулаад авлаа.

Тэрбээр, Төрийн албан хаагч нар гуравдугаар тунд хамрагдаагүй бол битгий ажилд нь явуул, гэрт нь хөл хорионд оруул. Гуравдугаар тун хийлгэсэн бол ажилдаа ир. Хатуухан шиг арга хэмжээ авч ажилла. АНН болон байгууллагууд вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчилнэ гэдгээ өшөө илүү хатуу шах. Гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийг хөл хорионд гэрт нь байлгах хэрэгтэй.

Иймэрхүү байдлаар хатуухан шиг байж гуравдугаар тунд хамрагдсан иргэдийг 50 хувь давуулахгүй бол  вакцинд хамрагдаагүй “ДУРАКУУД” вирус тээгч болоод яваад байна. Толгойг нь илээд яваад байхаар хүч хэрэглэ, хэрэглэсэн ч яадаг юм. Хэн юу гэсэн ч хамаагүй хүч хэрэглэх юман дээрээ хэрэглэнэ” гэв.

Дашрамд дурдахад Монгол улсын хэмжээнд нийт иргэдийн 17 хувь гуравдугаар тундаа хамрагдаад байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *