Сургуулийн автобус газгүй болсноор ЗОГСЧЭЭ
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит сургуулийн хүүхдүүдэд 37 автобус үйлчилдэг. Гэвч тэдний ес нь газ буюу хийн түлшээр явдаг ба хил хаагдаж хийн түлш тасарсны улмаас явах боломжгүй болжээ.
Энэ талаар Нийтийн Тээврийн Үйлчилгээний Газрын Хэвлэл Мэдээлэл Олон нийт хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан “Ашигт малтмал, газрын тосны газарт нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн 7 хоногт бичгээр хандахад “14 хоногийн дотор яаралтай нийлүүлэлт хийхээр зохион байгуулалт хийж байна” гэсэн хариу өгсөн гэлээ.
Харин Нийслэлийн боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ “Манайх үйлчлүүлэгч байгууллага бөгөөд сурагчдаа зөөвөрлөх зохион байгуулалтын л ажил хийнэ. Сургуулийн автобусыг бүрэн бүтэн явуулах, тоог нь цөөлөхгүй байх, түлштэй холбоотой асуудлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар хариуцдагг” гэв.
Тус автобуснууд энэ сарын 10-наас хойш доголдож өнөөдрийн байдалд хүрчээ. Тухайлбал C:30 “Долоон буудал” чиглэлийн автобусанд суудаг хүүхдүүд хичээлдээ явахад хүндрэлтэй байгаа тухай 31-р сургуулийн эцэг эхчүүд ярьж байлаа.