2021.11.23: Халдварын 525 тохиолдол бүртгэж, арван хүн нас барлаа
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 525 тохиолдол бүртгэгдэж, арван хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 314 нь нийслэлд, 184 нь орон нутагт байна.
Биеийн байдал:
- Хөнгөн 3099
- Хүндэвтэр 3859
- Хүнд 980
- Нэн хүнд 189 хүн байна
Эмнэлэгт нийт 8127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа хүн байгаагаас:
- Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд 1689
- Хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн 367 хүн байна. Гэрийн хяналтад 15100 хүн бий аж.
Улсын хэмжээнд нийт нас баралт 1885 болов. Сүүлийн 24 цагт архаг, хууч өвчтэй ковид хавсарсан 21-40 насны 1, 41-60 насны 1, 61-80 насны 5, 80-аас дээш насны 3 хүн нас баржээ.