“Сургууль, цэцэрлэгт зориулж өчнөөн л мөнгө оруулж байхад ганц бурхны төв барихад юу нь буруу гэж?”
“Богд Зонхова” төвийн санаачлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар болон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар санаачилсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы дараа, гишүүн Ц.Цэрэнпунцагаас тухайн байгууламжийн төсөв нь ямар шалтгаанаар нэмэгдсэнийг тодруулахад тэрээр:
32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр болсон байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй. Үүнийг барих компани болон дэд бүтэц ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн эсвэл өөр газар хийе гэж яриад, Тасганы овоонд барихаар болсон. Өвчин зовлонтой үед, ковидын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна.Боловсрол, эрүүл мэндэд их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна. Европт 4, 5 дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа 6, 7 гээд явахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Коронавирусийн хажуугаар жуулчид ирээд юу үзэж харах вэ? Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйл байх ёстой. Энэ том төсөл явах ёстой. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Хүмүүс өвдөж зовохоороо гандан явдаг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурханд мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандандаа л очно. Тэгэхээр энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй.Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна хэмээлээ.