Black Friday буюу Хар Баасан гарагийн талаар таны мэдэхгүй 10 зүйлс

Дэлхий даяар Хар баасан гараг буюу “Black Friday” боллоо. Талархлын баярын (Thanksgiving) дараах өдөр буюу Хар Баасан гараг нь худалтан авалтын хамгийн оргил үе билээ. Энэ өдөр зөвхөн АНУ-д 174 сая иргэд худалдан авалт хийдэг ба энэ нь АНУ-ын хүн амын талаас илүү хувь юм. Энэхүүдэлхийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан худалдааны өдрийн талаар таны мэдээгүй 10 фактыг хүргэж байна.

1. 1800-аад оны үед Хар Баасан гараг нь хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой байв.

АНУ-д энэ нэрийг 1869 оны 9-р сарын 24-нд Жей Гулд, Жеймс Фиск нарын дамын наймаачид Нью-Йоркийн хөрөнгийн бирж дахь алтны зах зээлийг эргэлтэнд оруулах зорилгоор хэрэглэж эхэлж байв.

Тухайн үед засгийн газар зах зээлийг алтаар дүүргэх замаар гажуудлыг засах арга хэмжээ авахад алтны үнэ огцом унаж, олон хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгөө алдаж байжээ.

2. “Талархлын Өдрийн Санта Клаусын Парад” Хар Баасан гарагийн өмнөх өдөр болдог байв

 

Олон Америкчуудын хувьд Мейсигийн Талархлын өдрийн (Thanksgiving) парад чухал өдрүүдийнх нь нэг билээ.

Гэвч уг өдрийг Америкчууд хойд хөршүүдээсээ санаа авч зохион байгуулсан ба анх Канадын их дэлгүүр 1905 оны 12-р сарын 2-нд “Санта Клаусын Парад”-ыг зохион байгуулж байжээ. Парадын төгсгөлд Санта Клаус гарч ирдэг нь Зул Сарын баяр болох дөхөж байгааг илтгэж, баярын өргөтгөсөн худалдаа эхэллээ гэсэн дохио байв. Macy’s зэрэг АНУ-ын их дэлгүүрүүд уг парадаас санаа авч улс орон даяар ижилхэн үйл ажиллагаа зохиож эхлэсэн ба 1924 онд Нью Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд амьтны хүрээлэнгийн амьтдыг оролцуулсан том парадыг Macy’s дэлгүүр зохион байгуулж байжээ.

3.Талархлын баяр худалдаачидтай холбоотой

 

 

19-р зууны дунд үеэс 20-р зууны эхэн үе хүртэл АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольны эхлүүлсэн заншлын дагуу ерөнхийлөгч тухайн жилийн 11-р сарын сүүлийн пүрэв гарагийг “Талархлын өдөр” болгон зарладаг байв. Энэ нь тухайн сарын дөрөв, эсвэл тав дахь пүрэв гарагт болдог.

Гэвч 1939 онд 11-р сарын сүүлийн пүрэв гараг нь сарын сүүлийн өдөр байж таарч гэнэ. Баярын үзэсгэлэн худалдааны улирал богиноссон гэж санаа нь зовнисон худалдаачид тухайн үеийн ерөнхийлөгч болох Франклин Делано Рузвельтэд долоо хоногийн өмнө энэ өдрийг зарлахыг хүссэн өргөдөл гаргаж байжээ.

Эцэст нь 1941 оны сүүлээр Конгрессын хамтарсан тогтоолоор энэ асуудлыг тодорхой болгосон ба үүнд Талархлын баярыг 11-р сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэж байхаар болжээ.

4. Энэ нь жилийн хамгийн өргөн худалдааны өдөр биш

Олон хүмүүс Хар Баасан гарагийг жилийн хамгийн завгүй худалдааны өдөр гэж боддог ч үнэндээ Зул Сарын баярын өмнөх Бямба гараг хамгийн завгүй худалдааны өдөр юм.

5. 2010 онд АНУ-д 212 сая худалдан авагч 39 тэрбум долларын худалдан авалт хийжээ

Энэ нь нэг хүн дунджаар 365.34 долларын худалдан авалт хийсэн гэсэн үг юм.

6. Худалдан авагчид дунджаар 2.5 цаг дараалалд хүлээж зогсдог

Худалдан авалт хийж буй хүн бүр энэ өдөр бараагаа хямд үнээр худалдан авахын тулд хэдэн ч цагаар дараалалд зогссон ч чаддаг байна.

7. Хар баасан гараг сантехникчдийн хувьд хамгийн завгүй өдөр

Итгэмээргүй хачирхалтай сонсогдож байж магадгүй ч “хэт их ачаалал” үүссэнтэй улбаатай сантехникчид бүх хүчин чадлаараа завгүй ажилладаг хэмээн CNN мэдээллэж байжээ.

8. “Хар Баасан гараг” дэлхийн 15 оронд зохион байгуулагдаж байна

Канадын худалдаачид үйлчлүүлэгчдээ хямдрал хайж АНУ-руу очиж худалдан авалт хийж буйд санаа зовж өөрсдийн хар баасан гарагийг зохиож байжээ.

Тэр цагаас хойш Их Британи, Бразил, Энэтхэг, Франц, Норвеги зэрэг дэлхийн өнцөг булан бүрт энэ өдөр өргөн цар хүрээг хамарч зохиогдож байна.

9. 2006 оноос өнөөг хүртэл Хар Баасан гарагтай холбоотой 7 нас баралт, 98 гэмтэл бэртэл бүртгэгджээ. 

10. Судалгаанаас үзэхэд, Хар Баасан гарагийн үеэр арван хүн тутмын нэг нь дэлгүүрт эрт очихын тулд хурд хэтрүүлдэг.

 
И. Эгшгэлжин

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *