Дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас баржээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж 4 настай эрэгтэй Б 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *