“С.Зориг, Г.Батхүү агсны хэрэг шиг ямар ч эзэн байхгүй улс төрийн гэмт хэргүүд олширно”

УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн :

“Улс төрийн албан тушаалтантай холбоотой том хэргийг илрүүлж чадахгүй байна. С.Зориг, Г.Батхүү агсны хэрэгт ямар ч эзэн байхгүй. Ийм асуудлыг дуудаж ирүүлж байгаад Америк библийг нь уншуулдаг гэдэг шиг тангараг өргүүлэн сонсдог байх хэрэгтэй. Хэрвээ цэгцлэхгүй бол улс төрийн захиалгат гэмт хэргүүд олширно.

Тиймээс хуульд байсан мөрдөн шалгах гэдэг заалт хэр суларсан бэ? УИХ-аас Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож байгааг сайд нар айгаад ажиллаж чадахгүй байна гэсээр болиулсан. Гэтэл сүүлийн хоёр Засгийн газар гялалзсан уу? Өмнөх Засгийн газруудаас өөрөөр ажиллаж чадсан уу? Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл ажилдаа эзэн болж чадахгүй байна. Тодорхой зүйлээр асуувал бичгээр хариулъя гээд гараад явчих юм. УИХ-ын нэр хүнд шалдаа буусан. УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хяналтаа гүйцэд тавьдаг болмоор байна” гэв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *