Харри, Меган хоёр анх удаа охиныхоо зургийг нийтэлжээ
Сассексийн гүн Харри, түүний гэргий Меган нар энэ оны арванхоёрдугаар сард төрсөн охин Лилибетийнхээ зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ.
Лос-Анжелесаас холгүй орших Санта-Барбарагийн гэртээ Меган охиноо өргөөд, Харри хоёр настай хүүгээ өвөр дээрээ суулгаж байгаагаар авхуулсан байна.
Тэд энэ зурагтаа “2021 онд Лилибет охин маань мэндэлж, бидэнд аз жаргал бэлэглэсэн. Арчи бид хоёрыг ээж, аав болгож, Лили “ирснээр” гэр бүлийн үнэ цэнийг илүү мэдэрч байна” хэмээн зурагныхаа дор бичээд, баярын мэнд хүргэжээ.
Мөн тэд Афганистанаас нүүж ирсэн болон тусламж хэрэгтэй байгаа америк гэр бүлүүдэд тусалдаг буяны байгууллагуудад хандив өргөсөн тухайгаа бичсэн байна.
Тэдний зургийг авсан гэрэл зурагчин Алексей Любомирски Инстаграмдаа “Сассексийн гүн, гүнгийн хатан нартай өнгөрүүлсэн нэг өдөр аз жаргалаар дүүрэн байлаа. Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.
Эх сурвалж: ВВС