“Айл болгон гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэх нь зүйтэй”

УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй. УОК-оос Засгийн газрын хуралдаанд цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулсан. Цаашдын эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд арванхоёрдугаар сараас ирэх оны хоёрдугаар сарын дунд хүртэл буюу хүйтний улиралд ханиад томуу, хавсарсан ковид, шинэ хувилбар гээд хүүхдүүдэд хүндрэлтэй байх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн тул аль болох баяр ёслол, цагаан сарыг хавтгайруулж тэмдэглэхгүй байх, айл болгон гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Түүнээс биш заавал тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэсэн шийдвэр тогтоол, дүрэм журам гаргах нь зохимжгүй” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *