Д.Ганбат : Ковидын яам байгуулъя гэж хэлж байсан
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр “Ковидын хуулийг дахиж сунгамааргүй байна. Ковидын хуулийг сунгах эсэхийг ард түмнээсээ асууя. Ковидын хуулиар Засгийн газар, албан тушаалтнууд хар тамхинд донтож байгаа юм шиг донтож байна. Зургаан сарын хугацаанд үүргээ биелүүлсэн бол хангалттай. Өнөөдрийн зовлонгоор олон хүн зоолж байгаа. Би ковидын яам байгуулъя гэж хэлж байсан. Энэ хуулийг АН-ын бүлэг дэмжихгүй” гэв.