М.Оюунчимэг: Айл бүр лүү орж, жорлон байгуулах юм шиг буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэр хороолол руу татах инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцийн төсвийг хасахгүй байх талаар санал гаргаж, түүнийгээ гэр хорооллын айл өрхийн жорлонг янзлах төсөв хэмээн тайлбарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан билээ.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ талаар тайлбар хийв.
Тэрээр ” Иргэдэд буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье. Айл бүр лүү орж, жорлон байгуулах юм шиг буруу ойлголт явсныг бид өчигдөр залруулсан. Дундын шугамын дэд бүтцийг бол төсвөөс гаргуулдаг жишиг бий. Иймд айл бүр лүү оруулж, жорлон барина гэдэг үгийн алдаа гарч бичигдсэн асуудлыг засаж, Улаанбаатар хотын төсөвт дундын шугамын дэд бүтцийг суулгах нь зүйтэй” хэмээжээ.
А.ЭНХЖИН