“ЭЭЛТЭЙ ОРЧИН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” Нийслэлийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын А/56 дугаар тушаалын дагуу хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн “Ээлтэй орчин – Эрүүл ирээдүй” чуулганыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн хэлэлцүүлэг 2022 оны 04 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдаж байна.
Нийслэлийн нэгдсэн хэлэлцүүлгийг угтаж 9-н Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээний хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-аас- 25-ийг дуустал зохион байгуулж дууссан.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, Асрамж халамжийн байгууллага, Хүүхдийн зуслан, Хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгээр хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ажиллах гарц, шийдлээ хэлэлцэж цаашид хүүхдэд “Ээлтэй орчин – Эрүүл ирээдүй”- г бий болгохын төлөө Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар түлхүү хэлэлцэнэ.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС