Айл шатаж байсныг унтрааж, угааржилтын бүсээс 35 хүнийг гаргажээ
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:51 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраасан байна. Утаажилтын бүсээс 35 иргэн (30 том хүн, 5 хүүхэд)-ийг аюулгүй газарт гаргажээ.
Иймд ард иргэд та бүхэн болзошгүй галын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж, цахилгаан хэрэгсэл зэргийн аюулгүй байдалд онцгой анхаарч байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.