Хотод мөрдөх 38 стандартын төслүүдэд санал авч эхэллээ
Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангажээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандарт боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авч эхэлжээ.
Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.