Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэж байна
Боловсролын Ерөнхий газар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, залуучуудын төвийн сургалт хариуцсан 140 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа аж.
Энэ удаагийн Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх хөтөлбөр нь
- Гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт- Гэрлэлтэд бэлтгэх
- Гэр бүл төлөвлөлт-Гэр бүл болохоос өмнө залуучуудын мэдвэл зохих мэдлэг, эрүүл жирэмслэлтийн талаар
- Гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт
- Гэр бүлийн харилцаа, ёс зүй-Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлага
- Гэр бүл хүүхдийн хүмүүжил-Хүүхэд хүмүүжлийн эерэг арга
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
- Гэр бүлийн эрүүл мэнд- Гэр бүлийн гишгүүдийн эрүүл мэнд, анхан шатны тусламжийн мэдлэг
- Гэр бүлийн эдийн засаг- Өрхийн санхүү, өрхийн хуримтлал зэрэг сэдвийг хамарч байгаа юм.