Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймаг зудын эрсдэл өндөр байна

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсжээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарсан болохыг Онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *