УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн жолоочоороо дамжуулан хахууль авчээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөд буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татсан байна.Тэрбээр жолоочоороо дамжуулан хахууль авсан аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *