ХӨСҮТ: Буриад иргэнээс 12 эмэгтэй ДОХ-ын халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл
Өнөөдөр цахим орчинд “Буриад иргэнээс халдвар авсан 12 эмэгтэйн хавьтлыг ХӨСҮТ-өөс тогтоохоор ажиллаж байна” гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ бол ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Он гарсаар ДОХ-ын 11 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Эдгээр 11 хүн хяналтад, эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Түүнээс биш Буриад иргэнээс халдвар аваад хавьтлуудыг нь тогтоож байгаа гэсэн асуудал байхгүй” гэв.