БНХАУ: Монгол руу нэвтрэх хилийн боомтуудаа ирэх сарын 1-3-ны өдрүүдэд хаана
БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдтэй холбогдуулан аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амрана.
ГХЯ-наас тодруулсан мэдээллээр Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна. Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.