“Ханиад тусах нь коронавирусийн эсрэг хамгаална”
Ердийн ханиад, томуугаар өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа нь коронавирусийн эсрэг тодорхой хэмжээнд хамгаална гэж Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.
Энэхүү жижиг хэмжээний судалгаанд, дөнгөж цар тахлаар өвчилсөн гэр бүлийн гишүүнтэйгээ амьдардаг 52 хүнийг хамруулсан байна. Эдгээр хүн бүгд вакцинд хамрагдаагүй байсан бөгөөд 28 хоногийн хугацаанд бүлгийн тал хувь нь коронавирусийн халдвар авсан бол үлдсэн хувь нь өвчлөөгүй аж. Тодруулбал, халдвар аваагүй хүмүүсийн гуравны нэг нь цусандаа их хэмжээний Т-эс тээж байсныг тогтоожээ.
Т-эсүүд нь ханиад, томуу зэрэг тодорхой аюул заналхийллийн халдвар авсан эсүүдийг устгадаг бөгөөд ханиад нь эдгэрсний дараа ч зарим Т-эс хүний бие махбодод “санах ойн сан” болж үлдэн, дараагийн вирустэй тулгарах үед хамгаалалтыг бий болгоход бэлэн байдаг юм. Тиймээс, уг дархлааг бий болгосон хүмүүс коронавирусээр өвчлөх магадлал багатай гэж эрдэмтэд дүгнэсэн байна.
Эх сурвалж : BBC