“Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна”

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Дэлхий даяар энэ долоо хоногт коронавируст халдварын 15 сая тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 5 саяар өссөн дүн гэдгийг ЭМЯ-ын сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байгаа бол манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *