ТАНИЛЦ: Солонгос, Кувейт, Швейцарьт Монгол Улсаа төлөөлөн ажиллах элчин сайд нар
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д дараах зөвшилцөх саналыг өргөн мэдүүлсэн. Тодруулбал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
- Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгаад байгаа юм.
Э.Сарантогос БНСУ-д ажиллах элчин сайд