АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулна
Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.
Тэрээр “Он гарсаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нийслэлд нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна.Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно.
2022 оны нэгдүгээр сарын 14-ний Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан ба нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, дархлаажуулалтын төвүүдэд дэм болж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 40 гаруй хувь халдвар авсан, ХУД-т мөн нөхцөл байдал хүнд байгаа учраас ЭМЯ-нд дахин хүсэлт гаргасны дагуу маргааш сайдын тушаалаар АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлахаар болсон. Тэдний хүч ялангуяа улаан бүсэд, ковидын 12 амбулатори, нэмэлт дархлаажуулалтын ажилд ч дэм болно.
2021 онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан ба сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна” гэлээ.