Хатуу хөл хорионы үеэр 42 ААН 50 мянган иргэнд хандив, тусламж үзүүлжээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг санаачлан, зохион байгуулж байсан юм.

Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлж байв.

Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив, тусламж хүргэн ажилласан 42 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч, талархал илэрхийллээ.

Эдгээр аж ахуйн нэгж нь “Ковид 19” цар тахлын үеэр нийслэлийн 50 мянган иргэнд бүх төрлийн ариутгалын бодис, сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг хандивласан байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *