Хоёрдугаар сар монголчуудын хувьд ажлын 17 хоногтой байна
2022 оны хоёрдугаар сар 28 хоногтой байхаар хуанлийн хуудсанд тэмдэглэгдсэн байна.
“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо. Хуульд зааснаар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амраад шинийн 4-нд ажил, сургууль хичээл ордог. Энэ жилийн хувьд Цагаан сарын баярын амралтын өдрүүд хоёрдугаар сарын эхний долоо хоногт үргэлжлээд 7-ноос ажлын өдрүүд эхлэх нь.
Ийнхүү Цагаан сарын баярын өдрүүдийг хасаж тооцвол хоёрдугаар сарын 28 хоногийн 17 нь ажлын өдрүүд байна.
Хоёрдугаар сард хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэдний өдөр эхлэх нь Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалах ба шийдвэр одоогоор гараагүй байгаа юм.
Өндөр жил буюу 29 хоногтой хоёрдугаар сар дөрвөн жилд нэг удаа тохиодог бөгөөд хамгийн сүүлд 2020 онд таарч байв.
Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,314 иргэн байдаг аж.