Харзны усанд орох гэж байгаа тохиолдолд зуны сараас эхлээд биеэ бэлтгэх хэрэгтэй

Усыг усны хортой үе, усны хор гадагшилсан үе гэж үндсэндээ хоёр хуваадаг. Луугийн дуу гарсан тохиолдолд усны хор гадагшилна гэж судар номд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл зун болж аадар бороо орж, цахилгаан цахисны дараа усны хор гарна гэж үздэг. Намрын сүүл, өвлийн эхэн сард ус шимтэй болдог үе. Энэ үед хүмүүс рашаанд орох нь илүү зохистой байдаг. Харзны усыг зарим тохиолдолд эмчилгээнд ашиглаж болно. Хамгийн гол нь харзны усанд орохын тулд хүн өөрийн биеэ бэлдэх шаардлагатай байдаг.  Гэнэтийн цочиролд орох юм бол зүрх зогсох, харвалт өгөх  аюултай. Учир нь харзны усанд орох үед захын бүх судаснууд хаагдаж байдаг. Эсвэл уушгинд гэм үүсэх магадлалтай.

Харзны усанд орох гэж байгаа тохиолдолд зуны сараас эхлээд биеэ бэлтгэх хэрэгтэй бөгөөд ус хоргүй болсон байгаа үед өглөө босоод биеэ бага багаар шавшиж дасгаж ордог.  Аажмаар усаа хүйтэн чанар руу нь оруулж биеэ бага багаар дасгах ёстой байдаг. Ингэснээр ямар ч хүйтэн усанд орж гэнэтийн цочрол авахад зүрхний үйл ажиллагаагаа хамгаалж чадах чадвартай болно.

Харзны усанд жирэмсэн хүн, хүүхэд, 70-аас дээш настай хөгшид, зүрх, судасны өвчтэй, даралт өөрчлөгддөг хүмүүс орж болохгүй, хориотой. Мөн хавдартай хүмүүс орж болохгүй. Хавдар задрах эрсдэлтэй.

Биеэ дасгасан тохиолдолд 2-3 минутаас хэтрэхгүй гарах ёстой. Үүнийг дэлхий дахинд эмчилгээний журмаар ашигладаг тохиолдол байдаг. Жишээ нь, Польш улсад тамирчдаа бэлтгэхдээ тусгай хөргөгчинд 1-2 минутаар оруулж тухайн хүний дотоод энергийг нөхөх агуулгатай бэлтгэлүүдийг хийдэг. Манайхан хугацаагаа барьлаа гэхэд биеэ бэлдээгүйгээсээ болоод зүрх судасны  маш их өөрчлөлтийг өөртөө үүсгэж байна.  Шарын мөн чанартай өвчтэй хүмүүс орох юм бол илүү их тусыг үзүүлнэ. Шараас шалтгаалаад гэнэт их халуурдаг. Элэгний халуун дээшээ хөөрсөн тохиолдолд түүнийг засаж болдог. Гэхдээ бүх өвчинд энэ нь сайн биш. Тодорхой хэмжээнд биеэ бэлдсэн хүмүүс орох ёстой. Биеэ бэлтгээд хүйтэн усаар биеэ шавших явцын дунд зүрхний үйл ажиллагаа дааж чадахгүй байх юм бол орж болохгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *