Академич, зурхайч Л.Тэрбишэд Ардын багш цол олгоно

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор шагнахаар болжээ.

Тэрбээр 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

Мөн тэрбээр өнгөрсөн онд “Төвөд-Монгол иж бүрэн толь бичиг”-ийн хоёр дахь хэвлэлийг гаргаж 84250 толгой төвд үгийн монгол тайлбар, бурхны шашны 555 хутагт гэгээнтний намтар түүх, хүрээ хийд, гол шүтээн, судар, дандрын шүн, зан үйлийн утгыг тайлбарласан юм. Арван ухааны ном судрыг тайлж уншихад зориулж илт өгүүлэх нэр, дохионы толь, нэр томьёоны тайлбар хийж, Төвөдийн уламжлалт бичгийн хэл, монгол, хятад, орос, англи хэлний 120 гаруй эх сурвалж, толийг судалж, номыг бүтээсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 28-нд төрийн дээд одон медаль гардуулах бөгөөд энэ үеэр шагналаа гардах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *