Монголын багийн салхийг хагалсан Б.Энхтуул 79-р байрт эрэмбэлэгджээ
“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа.Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд түүний хувьд 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарчээ.
1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв.
Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсын тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах товтой байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/