Д.Монголхүү: Монголд энх тайвныг эрхэмлэсэн бидэн шиг залуус хэрэгтэй
Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй залуучууд Төв талбайд ОХУ, Украины тэмцлийг эсэргүүцсэн “NoWar” уриатай жагсаалыг зохион байгуулж байна.
Д.Монголхүү энэ тухай:
“Монголд энх тайвныг эрхэмлэсэн бидэн шиг залуус хэрэгтэй. Энд үзэл бодлоороо нэгдсэн 20 орчим залуу байна. Бид зүгээр л дэлхийд дайн хэрэггүй хэмээн залуусаа, иргэдээ уриалахаар энд ирсэн. Түүнээс ямар ч улс төрийн зорилго, хамаарал бидэнд байхгүй. Харлуулах гэсэн сэтгүүлч, иргэдийн юу гэх бидэнд хамаагүй” гэв.
С.МАНДАХ