Камила Валиева 15 насандаа ОХУ-ын Гавьяат тамирчин боллоо
Бээжин 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын төрөлд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө догдлуулж, уйлуулж, бишрүүлж чадсан Камила Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олгосноо ОХУ-ын Спортын яамнаас зарлалаа. Камила 15 настайдаа ийнхүү Гавьяат боллоо.
Түүнээс гадна Бээжинд олимпын медаль хүртсэн 9 тамирчин Гавьяат тамирчин болсон байна. Үүнд: биатлоны Кристина Резцова, Ульяна Нигматуллина, Латыпов, уран гулгалтын Марк Кондратюк, трамплины Ирма Махиня, Ирина Аввакумова, Данил Садреев, Евгений Климов, фристайлын Анастасия Смирнова нар багтжээ.