|

Б.Ариунзаяагийн өмгөөлөгч : Кофе халуун байгаагүй, тэгээд ч 20-30 грамм л дусаасан

Энэ сарын 01-ний өдөр “Tom N Toms” кофе шопд найзуудтайгаа сууж байсан 18 настай охины толгой дээр 22 настай эмэгтэй халуун кофе асгаж буй ёс зүйгүй үйлдлийг харуулсан бичлэг цахим орчинд түгээд буй.

Уг асуудал өнөөдөр нийгмийн хүрээнд шүүмжлэл дагуулж МУИС-ийн Хууль Зүйн ангийн 5 дугаар курсийн оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөхөөр оюутнууд гарын үсэг цуглуулан тэмцэж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй Б.Ариунзаяагийн аав өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хассан билээ.

Цахим орчинд түгсэн хоёр минутын бичлэгээс тухайн үед ямар үл ойлголцол, үйл явдал болсон тухай Б.Ариунзаяа охины өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлд дараах тодруулгыг өгчээ.

“Хажуу ширээнд сууж байсан гурван залуу, нэг охин манай үйлчлүүлэгч Б.Ариунзаяаг харан шоолж, инээлдэн бичлэг хийж өөрсдөө эхэлж өдөөн хатгасан. “Та нар намайг таньдаг юм уу?” гэхэд өөдөөс нь үг хэлээр доромжилж сэтгэл зүйн дайралт үзүүлсэн. Дайралтад өртсөн хүн байгалийн инстинктээрээ хариу үйлдэл үзүүлж барьж байсан кофегоо толгой дээрээс нь дусаасан. Кофе халуун байгаагүй, тэгээд ч асгаагүй, 20-30 граммыг л дусаасан. Манай үйлчлүүлэгчийг өдөөн хатгаж, сэтгэл зүйн дайралт хийсэн байсан. Ерөнхийдөө харилцан маргаан үүсэж ийм нөхцөл байдалд хүрсэн юм билээ” гэв.

Эх сурвалж: zarig.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments