Дөрвөн аймгийн найман суманд хээрийн түймэр гарч, 42 мянга гаруй га талбай галд өртжээ
Дөрвөн аймгийн найман суманд хээрийн түймэр гарч, нийт 42 мянга гаруй га талбай түймэрт шатжээ. Мөн Дорнод аймгийн Баяндун суманд гарсан гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн гал түймрийн урт нь 50 км, өргөн 15 км орчим байна. Мөн Дорнод аймгийн Матад суманд гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн Дадал суманд 300 га талбай, Төв аймгийн Сэргэлэн суманд 2 га орчим талбай, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 2 га орчим талбай, Дорнод аймгийн Халхгол суманд 25000 га орчим талбай, Дорнод аймгийн Халхгол суманд 16000 га орчим талбай, Сүхбаатар аймгийн Асгат суманд 500 га орчим талбай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 150 га орчим талбай гал түймэрт өртжээ.