|

Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болжээ.

Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна.

Тус жинд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр хүрэл медаль хүртэв.

Харин М2 ангиллын 105 кг-ын жинд Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

М2 ангиллын +120 кг-ын жинд Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *