Хөвсгөл нууранд цөмөрч орсон зорчигчтой автобусыг таван цагийн дараа гаргажээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт далайгаар 5 км/-т Хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага гуравдугаар сарын 03-ны өдрийн 16:12 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргасан. /Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан./

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *