Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал 5 өдөр үргэлжилсэн ч мөрдөн байцаалтад буцаажээ

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал,  Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна. 
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *