Ковид-19: Хүн амын 30 хувь ковидын халдвараар өвчилж, 2000 гаруй иргэнээ алдав
Улсын хэмжээнд 190 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр ковидын халдвараар өвчилсөн нийт иргэдийн тоо 467,012 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 136 нь Улаанбаатар хотод,
- 54 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд уг өвчний улмаас 41-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,104 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.