Эрхээ хамгаалах өдөр эмэгтэйчүүд нүцгэн жагсав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүд эрхээ хамгаалж жагсав.

Эл өдөр Төрийн ордонд шагналын хур бууж, салбар салбартаа цойлсон бүсгүйчүүд шагнуулав. Харин гадаа нь хагас нүцгэн бүсгүйчүүд “Авилагын мөнгөөр баяжиж амьдрах сайхан байна” гэх самбарыг барьсан хар костюмтай эрэгтэйг хэдэн талаас нь сэнтийд дамжлан явах нь өнөөгийн дүр төрхийг харууллаа. Энэ нь нийгмийн хоёр өнгийг нэгэн дор харууллаа.

Тодруулбал, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд “Бидэнд баярлах шалтгаан алга” нэртэй нүцгэн жагсаалыг зохион байгуулсан юм. Тэд “Худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ээжүүд амьдралд сөхөрч байна. Бидэнд баярлах, амьдрах эрх алга. Төрийн дарамт хэрээс хэтэрлээ” хэмээж байлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *