Зогсоол булаацалдсан иргэд маргаж нэгийнхээ амийг хөнөөжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны гадна иргэд хоорондоо маргалдаж, нэгийнхээ амийг хөнөөсөн гэх хэрэг гуравдугаар сарын 12-ны өдөр /2022.03.12/ болжээ.

Тодруулбал, тус хотхонд оршин суух 38 настай иргэн нь 57 настай Б-г газарт унагаж, хоолойг нь боомилж аминд нь хүрсэн байж болзошгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд байрны гаднах автомашины зогсоолоос болж ийн маргалдсан байж болзошгүй аж.

Улмаар хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments